Охин гэрээсээ гарснаас хойш 72 цаг өнгөрч, ЭРЭЛ үргэлжилж байна
Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын “Мандах наран” хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ сургуульдаа явах гэж гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.
Тэрбээр гэрээсээ гарснаас хойш 72 цаг болж, эрэл үргэлжилж байна.
Түүнийг авч явсан гэмт этгээд, тээврийн хэрэгсэл, чиглэл нь тодорхой болсон билээ. Өчигдөр орой эрлийг баг хүч нэмэгдүүлэн хайхаар баг болж явсан.
Энэ хугацаанд охин амьд эсвэл амиа алдсан уу гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч эрлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаа болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг гүйцэтгэж байна. Ажиллагааг автомашинаар болон нисдэг тэргээр хийж байгаа бөгөөд зэргэлдээ сум, аймгийн нутаг дэвсгэрийг хамран хийж байгаа аж.