Насанд хүрээгүй хүүхдүүд 33 настай эрэгтэйд халдаж, хувцсыг нь ШАТААЖ ЗУГТЖЭЭ
2023 оны 10 сарын 05
Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд “Нэг залуугийн хувцсыг нь шатааж, биеийг нь түлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33 настай, эрэгтэй “Ч”-г тус сумын 6 дугаар багт байрлах байрны орцонд үл таних хүмүүс биед нь халдаж, улмаар хувцсыг нь шатааж зугтсан байна.
Алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж насанд хүрээгүй “Э” нар үйлдсэн болохыг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа, хяналтаа сайжрхуулахыг санууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651481
0 эможи
irgen
2023-10-06 08:16
Denduu ih hunii erh, huuhdiin erh gej tuilshraad ireeduidee ah zahaa hunetgen, bie biee hairlah Mongol hunii ulamjlalt zan zanshliig husurduulj bna daa. Bidnii hoich ue zerlegshij, uhamsar doroitoj ergeed hui negdel ruugee uharch bna daa.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс