“Ногоон нуур” орон сууцны төслийн талбайд “Барилгын чанар, ХАБ, эрүүл ахуйн“ туршлагыг үзүүлэх СУРГУУЛИЛТ боллоо

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ" сэдэвт гурван сарын аяныг  эхлүүлсэн.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр /2023.10.05/  “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны хорооллын төслийн талбайд "Барилгын чанар, ХАБ, эрүүл ахуйн аян"-ы хүрээнд шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны туршлагыг үзүүлэх сургуулилт боллоо.

Тус үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй албаны хүмүүс, аж ахуй нэгж байгууллагын ажилтан алба хаагчид хүрэлцэн ирж, барилга угсралтад шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмжийн ажиллагаа, давуу тал, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа, гэнэтийн осол, гал түймэр гарах үед авах арга хэмжээний үзүүлэх сургуулилтыг үзэж сонирхлоо.

"Барилгын салбарын гол зорилго аюулгүй ажиллагааг хангаж, хүний амь эрсдэхгүй байхад чиглэнэ"

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нээж үг хэлэхдээ “Барилгын ойр орчимд амьдарч байгаа, барилга дээр ажиллаж буй ажилтан алба хаагчдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал. Би ажлаа аваад 8 сар болж байна. Энэ хугацаанд анхаарал хандуулж чиглүүлж буй ажил бол хөдөлмөр, аюулгүй байдал. Барилгын орчин аюулгүй байх ёстой. Цаашдаа барилгын салбарын, барилгачдын тэргүүн зорилго хүн байх болно. Тухайн орон сууцанд амьдрах хүмүүс, ойр орчимд амьдарч буй иргэдийн аюулгүй байдал орчны аюулгүй байдлыг бүрэн хангасан үйл ажиллагааг барилгын компаниад явуулдаг байх ёстой.

Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарсан байна. Хөнгөн 38, хүнд 87. Үүнээс хүний амь эрсэдсэн тохиолдол 44. Өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлаа хангахыг сануулсаар байхад хэдхэн компани л хэрэгжүүлдэг, бусад нь үгүй. Тиймээс цаашдаа энэ байдлыг зогсоохын тулд бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Хөдөлмөр, аюулгүй байдлыг хангахад шаардагдах зардлыг компаниуд хангалттай хэмжээнд гаргахгүй байна. Хамгаалах хэрэгсэл өгөхгүй байна. Ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс барилгын салбарт ажиллаж байна. Тэдэнд шаардлагатай хамгаалалтын хувцсыг нь өгөхгүй, нөгөө талаар өгсөн ч, тухайн ажилтан нь хэрэглэхгүй байна. Ингэж болохгүй. Өглөө бүр хөдөлмөрийн аюулгүй байдлыг сануулж, шаардлагаа тавьж, зохих стандартыг хангасаных нь дараа ажилд гаргах хэрэгтэй. Цаана нь хүний амь бий шүү. Хэрэв бидний яриад буй ХАБ-ын хамгаалалт, эрүүл ахуйн асуудлыг хангаж ажиллахгүй бол цаашдаа тусгай зөвшөөрөлтэй нь ярина. Аяны хүрээнд хамгаалалтын хашлагагүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудад бүгдэд нь мэдэгдэл хүргүүлнэ. Тодорхой хугацаанд хамгаалалтын хашлага тавиагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална. Өөр арга байхгүй. Нэг хүний амь ч харамсалтай. Цаашдаа зөвшөөрлийг олгохдоо тухайн компанийн санхүүгийн чадамж, эрсдэлийн даатгал хийх чадварыг нь харгалздаг болно. Барилгын салбарт нэгдүгээрт хүн байна, барилга биш” гэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651467
0 эможи

keyboard_arrow_up