Охиныг хулгайлсан этгээдүүд хар машинаа цагаан болгож БУДСАН БАЙЖЭЭ

2023 оны 10 сарын 05

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 12 настай охин сураггүй алга болсон явдал нийгмийг цочроож байна. Уг хэрэгт холбогдуулан Ггэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгаж, охиныг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа аж.

Дорноговь аймгийн Онцгой байдлын комиссоос алга болсон охины асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: "Аймгийн Цагдаагийн газар аравдугаар сарын 3-нд 10:30 цагт дуудлагыг хүлээн авсан. Энэ хугацаанд Аймгийн онцгой комисс хуралдаж 23 байгууллагын 89 тээврийн хэрэгсэл 245 албан хаагчийг дайчилж эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Өчигдөр 18:00 цагийн орчимд сэжигтэй этгээдийг иргэдийн тусламжтай баривчилсан. Охиныг олоогүй эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Зохион байгуулалттайгаар охиныг авч явсан нь тогтоогдсон. Хохирогчийн ар гэрт утсаар худал мэдээлэл өгсөн тохиолдол хэд, хэд гарлаа Шалгалтын явцад, хохирогчийг авсан гэх газарт сэжигтэй этгээд нь хоёр удаа эргэж очсон нь камерт бичигджээ.

Мөн сэжигтэн этгээд нь автомашины улсын дугаарыг будсан, гаднах өнгийг өөрчилсөн байжээ. Саарал өнгийн "Тоёота Приус-20" маркийн автомашинд авч явсан бол хар өнгийн машин болсон. Мөн сэжигтнийг олох явцад цагаан өнгийн машин байсан нь будсан байж болзошгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
651461
4 эможи

Зочин
2023-10-08 20:49
2 дахи баригдсан хүнийг Айгаад нуугаад байнаа. Бас шоронгоос гарсан хүн гэсэн яаагаад хаацайлаад нуугаад ыайна!!!!!
1
2023-10-05 19:47
Юу гэж хэдийдээ тэрийг будаад байж бхав дээ тэнэг цагдаагийхаан үнэн чадвар муутай новшнууд
Зочин
2023-10-05 14:32
Umnugovior uragsh n gargadag suljee bna!!
keyboard_arrow_up