Э.Цэцэгсайхан: МАН хүүхдийн асуудлыг хэрэгжүүлж чаддаг боловсон хүчингүй юм уу? Хүүхэд сонгогч биш учраас тоохгүй байна уу?

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

Ардчилсан нам (АН)-аас сүүлийн өдрүүдэд сэтгэл эмзэглүүлж байгаа хүүхэдтэй холбоотой үйл явдалд байр сууриа илэрхийллээ. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан "Сүүлийн найман хоногийн дотор долоон хүүхэд амь насаа алдлаа. 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг хүүхэд гэр бүлийн хөгжлийн ерөнхий газар болгох тогтоол гарсан. Бүтэц бүрэлдэхүүн, бүх зүйлийг шинэчлэх шийдвэр гарсан ч одоог хүртэл энэ агентлаг удирдлагаа тавиагүй байна.

Ирэх жилийн төсөв дээр хүүхэд хамгааллын төслийг 16.4 тэрбум төгрөгөөр батлах гэж байгаа. МАН хүүхдийн асуудлыг хэрэгжүүлж чаддаг боловсон хүчингүй нам юм уу, хүсэл сонирхолгүй байна уу эсвэл хүүхэд сонгогч биш учраас тоохгүй байна уу?" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651453
1 эможи

keyboard_arrow_up