ЦЕГ: Сайншандад сураггүй алга болсон 12 настай охины хэрэгт холбогдуулан “Г“ гэгчийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгаж, охиныг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой эмзэг асуудал тул олон нийтийн цахим сүлжээнд Хүүхдийн эрхийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна.

Шаардлагатай мэдээллийг хуульд заасан журмын хүрээнд мэдээлнэ гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651432
1 эможи

keyboard_arrow_up