АТГ-хан гэрт нь нэгжлэг хийхээр очиход С.Жавхланбаатар “өөрийгөө хутгалсан“ байдалтай байжээ
2023 оны 10 сарын 04
"Ногоон автобус"-ны хэрэгт хутгалдсан Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар АТГ-т шалгагдах үеэрээ өөрийгөө хутгалсан талаар өмнө бид мэдээлсэн.
Тодруулбал, С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа буюу АТГ-аас гэрт нь нэгжлэг хийхээр очиход өөрийгөө хутгалсан байдалтай байжээ.
Улмаар түүнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд одоо сэхээнд орсон байдалтай байгаа тул түүнтэй холбоотой мөрдөн шалгалтын ажиллагааг түр зогсоогоод байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгалтаас "зугтааж", өөрийгөө хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Түүний хувьд автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан билээ.
Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
651429
4 эможи
Зочин
2023-10-04 19:45
Хувиа бодсон новш ар гэр үр хүүхэд гэж бдгүйн бх даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс