Ж.Хатанбаатар гэрээс сэргээшийн төрлийн бодис, их хэмжээний БЭЛЭН МӨНГӨ олджээ

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

Өчигдөр /2023.10.03/ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн.

Тодруулбал, тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт АТГ-аас нэгжлэг хийгээд байна.

Тэгвэл хууль хяналтын байгууллагынхан Ж.Хатанбаатарын гэрээс сэргээшийн төрлийн бодисоос гадна их хэмжээний бэлэн мөнгө олжээ.

Мөн шалгалтын явцад Ж.Хатанбаатар бөхчүүдийн шинжилгээний хариуг хүлээж авсан мэйл хаягаа устгаж, өөрийгөө цэвэрлэсэн байжээ. 

Ямартай ч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлагуудад хийсэн нэгжлэгийн талаар мэдээлэл өгөх тов гараагүй ч нэгжлэгтэй холбоотой зарим мэдээллийг удахгүй нийтэд мэдэгдэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651415
2 эможи

Зочин
2023-10-04 14:20
бузарууд
keyboard_arrow_up