ЭМГЭНЭЛ: Суданы дайны талбарт дахин нэг МОНГОЛ ХҮҮ АМИА ДЭВСЛЭЭ

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

“Аавыгаа иртэл ээжийнхээ үгэнд сайн ороорой” гээд үрээ үнэрлээд мордох цэнхэр дуулгатнууд. 

Тэд бол эх орныхоо далбааг өвөртлөн дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэхээр модрож буй ЭНХИЙГ САХИУЛАГЧИД.

Энэ сарын 23-ны өдөр Суданд үүрэг гүйцэтгэж байсан цэл залуухан ахлагч суданы дайны талбарт амиа алдсан харамсалтай мэдээлэл монголын Батлан Хамгаалах салбарыг тэр чигт нь донсолгож байна. Монгол улс дахин нэг дайчин хөвгүүнээ харамсалтайгаар үдэж, шарилыг нь ирэхэд цэрэг хүний ёсоор буудлага хийж дайчин алдрыг нь мөнхөлөхөөр монгол улс бэлдэж эхэллээ.

ТЭДНИЙГ ЭНХИЙГ САХИУЛАХААР МОРДОХОД ИЖИЙ НАР СҮҮН ЦАЦЛАА ӨРГӨЖ,  ЗАЛУУХАН ГЭРГИЙ НУУЦХАН НУЛИМСАА ДУСЛУУЛАН ЗОГСОХ ХЭДИЙ Ч ДЭЛХИЙ ДАХИНЫ ЭНХ ТАЙВАНЫГ ХАМГААЛАХААР ЯВАА ТЭДНЭЭРЭЭ БАХАРХАН “ОГШИХ” МЭДРЭМЖҮҮД ЗЭРЭГЦЭНЭ.

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэд Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даалгасан хэвээр. Өнөөдөр манай улсаас энхийг сахиулж байгаа дайчдын ихэнх нь БНӨСудан улсад үүрэг гүйцэтгэж байна.

ААГИМ ХАЛУУН, ШААГИХ МӨНДӨР, ИСГЭРЭХ СУМ, ТЭСРЭХ БӨМБӨГИЙН АЛИНААС Ч БЭРГЭЭГҮЙ НЯЦААГҮЙ МӨН ШАНТРААГҮЙ

Тэдний нэгэн том төлөөлөл Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд амь биеэ хайрлалгүй, үнэлж баршгүй эр зориг гарган тэрхүү террорист, дайн байлдаантай хүнд нөхцөл байдал руу цуцалтгүй нийт ТАВАН УДАА үүрэг гүйцэтгэсэн эрхэмийг ахлагч Б.Бат-Өлзий гэдэг. Тэрбээр 32 настай хоёр хүүхдийн аав. Энэ онд 850 алба хаагчидтай мөр зэрэгцэн эх орныхоо жанжин туганд тангарагаа өргөн мордсон юм.

Ахлагч Б.Бат-Өлзий нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад аавын эрсийн эр зоригийг хурцалж, энхийг сахиулагчдын дайн байлдаанд бэлдэх сургагч, зөвлөх багшаар ажилладаг байсан. Тэрээр ААГИМ ХАЛУУН, ШААГИХ МӨНДӨР, ИСГЭРЭХ СУМ, ТЭСРЭХ БӨМБӨГИЙН АЛИНААС Ч БЭРГЭЭГҮЙ НЯЦААГҮЙ МӨН ШАНТРААГҮЙ.  Эгэл аавын монгол гэрээс Олон улсын Энхийг сахиулагч болтлоо зүтгэж хөдөлмөрлөсөн түүнийг үеийн залуус нь хараад үлгэрлэн бахархана.

Гэтэл НҮБ-ээс “Олон улсад нэр нүүрээ гаргаж эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан бидний нэгэн сайн нөхөр Өмнөд Суданд үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа амь насаа алдлаа гэх гунигт мэдээ илгээгдэв. Тодруулбал, ахлагч Б.Бат-Өлзий байлдааны талбарт үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үедээ гэнэт зүрх нь зогсч СУДАНЫ ДАЙНЫ ТАЛБАРТ ХАЛУУН АМИА ДЭВСЛЭЭ.

Олон улсын эмнэлэгийн байгууллага эмч нар түүний амийг аврахын тулд бүхий л  арга хэмжээг шуурхай авсан боловч түүний зүрх дахин цохилсонгүй. ИЖИЙНХ НЬ СҮҮН ЦАЦАЛ, ЭХНЭР ҮРСИЙНХ НУЛИМС ӨНӨӨДӨР ХАТАЖ АМЖААГҮЙ БАЙНА. ААВЫГАА ИРЭХИЙГ ХУРУУ ДАРАН ТООЛОН СУУСАН ХОЁР БЯЦХАН ҮР НЬ “ӨНЧРӨН” ҮЛДЛЭЭ.

Одоогийн байдлаар манай Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, БХЯамнаас НҮБ-д хандаж амь эрсэдсэн цэргийнхээ шарилыг авах талаар албан бичгийг илгээжээ. Харин түүний гэргий “Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа дайны талбарт амиа алдсан учраас ханийгаа сүүлчийн замд нь нэн хүндэтгэлтэйгээр ёслол төгөлдөр үдэх”  хүсэлтийг албаныханд өгсөн аж.  Мэдээж тэгэх нь зүйтэй.  Олон улсад энхийг сахиулах ажиллагааг тогтвортой явуулахад гар бие оролцож, асар их туршлагыг бусаддаа түгээж асаж явсан нэгэн амь бөхөж монгол улсад төдийгүй дэлхийн улс оронд нөхөж баршгүй гарз тохиолоо. ЭХ ОРНЫХОО ТУГЫГ СУДАНЫ ТЭНГЭРТ МАНДУУЛЖ ДЭЛХИЙ ДАХИНЫ ЭНХИЙН ТӨЛӨӨ ХАЛУУН АМЬ БҮЛЭЭ ЦУСАА ҮЛ ХАЙРЛАСАН ТҮҮНИЙ ЭР ЗОРИГ, ТЭСВЭР ХАТУУЖИЛЫГ БИД МАРТАХГҮЙ УЧИРГҮЙ. ҮҮРД ДУРСАН САНАЖ, ҮЛГЭРЛЭН ДУРЬДАХ БОЛНО. ЭХ ОРОН, ЭЛГЭН САДАНДАА ЭРГЭН ТӨРӨХ БОЛТУГАЙ...

 Цэргийн хүний гэр бүл гэдэг зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс нь байдаг. Тэд үнэнч сэтгэлээр тэсвэр хатуужилтайгаар, ажил амьдарлын хүнд бэрхийг хамтдаа даван туулж их үйл хэргийн төлөө өөрийгөө зориулахын үлгэр жишээ болсон хүмүүс юм. Амжилт ололт, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон хүлээж суугаа ижий аав, хань ижилдээ ОЛОН ААВЫН ХӨВГҮҮД ИНЭЭД АСГАСААР эх орныхоо тугыг мандуулан ирнээ....

ЦЭНХЭР ДУУЛГАТАЙ МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА

Дэлхийн суут зөгнөгч Михель де Ностродамус 1563 онд нэгэнтээ монголчуудын тухай зөгнөхдөө “...Чингис хаан дахин мэндэлж, түүний хөх толбот түмэн цэрэг тэнгэрээс буун дэлхийг жаргалтай хаанчлах болно” хэмээсэн байдаг. Мэдээж энэ нь зөгнөл боловч зарим талаараа энэ цаг үед хэдийнээ биелчихсэн гэмээр. Бидний өвөг дээдэс бөмбөрцөгийн талд аян дайн хийж, эзлэн захирч явсан он цаг шиг өнөөдөр цэнхэр дуулгатай монгол цэргүүд дэлхийн өнцөг булан бүрт үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь нэг талаараа зөгнөлийн биелэл биш гэж үү. Монгол цэргүүд цагийн байдлын тийм хүнд нөхцөлд амь насаа эрсдэлд оруулалгүй, ямар нэгэн асуудал гаргахгүй, үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, цэргээ илгээж буй бусад орноос хувь илүү энхийг сахиулна гэдэг ямар их бэлтгэл, тэсвэр тэвчээр, зориг хатуужил шаарддагийг магадгүй тэнд очиж, үүрэг гүйцэтгэж үзсэн хүн л мэдэх учиртай.

Монгол Улс 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсад энх тайвныг тогтоох үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлж ирсэн. Манай улс өнгөрсөн 21 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа явагдаж байгаа бүс нутаг, улс орон болон олон улсын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 21 мянган албан хаагчийг илгээжээ. Улмаар энхийг сахиулагчдын ажиллагаагаар Монгол Улсын батлан хамгаалах салбар олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Харин Өмнөд Судан руу өмнө нь 11 ээлжийн 9350 энхийг сахиулагч илгээж байсан бол өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 алба хаагч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн Бүгд найрамдах Ливан улсад 2 эмч, 2 сувилагчаас бүрдсэн Монголын цэргийн эмч нарын бүлэг, Йемен, Конго зэрэг НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа явагдаж байгаа улс орнуудад 893 ажиглагч үүрэг гүйцэтгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
confuse an post
1
angry an post
651413
11 эможи

keyboard_arrow_up