ШУУРХАЙ: “Тэнүүн-Огоо“ компанийн А.Ганхуягийг 30 хоног цагдан хорьж шалгахаар болжээ
2023 оны 10 сарын 04
"Ногоон автобус"-тай холбоотой хэрэгт холбогдуулан "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хорьсон.
Яг одоо БЗД, ЧД, СБД-ийн ЭХАШШ-д А.Ганхуяг нарын дөрвөн хүнийг үргэлжлүүлэн цагдан хорих шүүх хурал болж байна.
Тэгвэл дөнгөж сая “Тэнүүн-Огоо“ компанийн А.Ганхуягийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
651408
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс