Иргэн Б.Мягмаржин: Цагдаагийн хуурамч хувцастай хүн хүүхдийг минь хулгайлахыг завдлаа

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

Бага насны хүүхдийг цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээд хулгайлахыг завдсан талаар нэгэн иргэний сэрэмжлүүлэг мэдээлэл өчигдөр /2023.10.03/ орой цахим хуудаст нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу тухайн иргэнтэй холбогдож, тодрууллаа.

Иргэн Б.МЯГМАРЖИН "Найман настай хүү маань байрныхаа гадна тоглоомын талбай дээр тоглож байхад энэ асуудал гарсан. Өчигдөр 16:00-17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 25 дугаар хороон дахь орон сууцны дунд байдаг тоглоомын талбай дээр хүүхдүүд тоглож байхад цагдаагийн хувцастай залуу хүүд минь чихэр өгье, хамт явья гэж гарнаас нь чирсэн байна лээ.

Олон минут хүүг минь ээрч, чирсэн болохыг СӨХ-ны камерын бичлэгээс үзсэн.

Хүү минь маш их айж, гэр рүүгээ гүйж орж ирж хэлсэн. Хэлсэн даруйд нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, камер шүүсэн байгаа. Нийт цаг гаруй хугацааны бичлэгт тухайн цагдаагийн хувцастай этгээд нэг залуутай хамт хүүхдүүдийг авч явах талаар ярьсан нь яриа, төрхтэйгөө үлдсэн байна лээ.

Цагдаад мэдүүлэг өгч, хавсралтаар камерын бичлэг, зургийг явуулсан.

Миний хүүг бас нэг хүүхэдтэй хамт авч явахыг завдсан. Цагдаагаас тухайн этгээдийг мөрдөсгүй хувцас өмссөн, цагдаагийн алба хаагч биш гэдгийг хэлсэн. Мөн яаралтай эрэн хайж олно гэсэн байгаа.

Хүү минь сэтгэл санааны хувьд тогтворгүй, айж цочирдсон байдалтай байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
651403
1 эможи

Zochin
2023-10-04 11:27
Hunii naimaa erchee avch bna uu da huuhduudee sain haraa hynalttai bailagtsgaayaa
keyboard_arrow_up