Сайншанд сумаас алга болсон 12 настай хүүхдийг ЭРЭН ХАЙЖ байна
2023 оны 10 сарын 04
Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болсонтой холбогдуулан аймгаас орох гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.
Сайншанд сумын Онцгой комиссоос 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 50 минутаас эхлэн хүүхэд алга болсон гэх мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлэн Цагдаагийн газар, Онцгой комисс, Хамтарсан баг, мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл өгч хамтран ажиллаж байна.
Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227 (Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан).
Эх сурвалж: Сайншанд сумын ЗДТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651397
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс