ТӨСӨВ: 2024 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуульд нийт 72.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ
2023 оны 10 сарын 03
Ирэх оны төсвийн төслийг Сангийн яам өнөөдөр танилцуулав.
2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн ээлжит сонгууль болно. Эдгээр сонгуулийн зардалд нийт 72.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг, орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцжээ.
Түүнчлэн
- 2024 оны олимпод Монголын баг тамирчид оролцоход 22.6 тэрбум төгрөг,
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд 9.2 тэрбум төгрөг
- Геологи, хайгуул судалгааны зардал 40 тэрбум төгрөг зэргээр 2024 онд зарцуулах нэг удаагийн арга хэмжээнүүдэд нийт 232.7 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651376
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс