СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 7 болон 5 настай эгч, дүү хоёр өндрөөс унаж НАС БАРЖЭЭ

2023 оны 10 сарын 03

Өчигдөр буюу энэ сарын 2 ны өдрийн оройн 19 цагийн орчимд гэртээ харгалзах хүнгүй байсан бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Хэргийг тодруулбал, баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах алтай хотхоны 9 давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр гэртээ цоожтой үлдсэн байна. Асран хамгаалагчгүй үлдсэн эгч дүү хоёр гэрийнхээ цонхоор хөл алдаж 9 давхраас унаж амь насаа алджээ. 

Мэдээллийн дагуу хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байгаа аж. 

ИЙМД, эцэг, эх асан хамгаалагч та бүхэн бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, хүүхдүүдээ үлдээж байгаа орчин болон харж үлдэх хүн эрсдэл үүсгэхгүй байх эсэхэд байнгын анхаарлаа хандуулж байхыг мэдээллээр дамжуулан сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
651373
3 эможи

Зочин
2023-10-03 11:51
Үр хүүхдээ сайн хараачээ өдөр болгон хүүхэд эндлээ гэх ямар харамсалтай вэ харах хүнгүй бүү орхиоч болохгүй
Иргэн.
2023-10-03 11:42
Хүүхэдээ үлдээсэн бол аюул осолоос хамгаалахад яадаг байна аа. Үнэнхүү арчаагүй, хэнэггүй, хүүхэдээ хамгаалах ухаангүйгээ болох юм. Хайран хүүхдүүд Маш их харамсалтай . Хэнээс болж энэ вэ???
Зочин
2023-10-03 10:14
эцэг эхчүүдиин хариуцлага муу байнаа
keyboard_arrow_up