ШУУРХАЙ: АТГ-аас ногоон автобусны асуудлаар БНСУ-ын хоёр иргэнийг БАРИВЧИЛЖЭЭ
2023 оны 10 сарын 03
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд "Тэнүүн-Огоо" ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд автобус нийлүүлсэн БНСУ-ын компанид холбогдох хоёр иргэнийг урд шөнө баривчилсан байна.
Тодруулбал, АТГ-аас тэднийг урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа аж.
Гэхдээ энэ хоёр солонгос хүн нь өнгөрөгч ням гарагт хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс биш байх магадлалтай. Харин "Тэнүүн-Огоо" ХХК болон "Дэү" автобус компани хооронд зуучлах үүрэг гүйцэтгэсэн өөр нэгэн БНСУ-ын компанийн төлөөлөл гэх мэдээлэл байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
651371
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс