Д.Сумъяабазар: Автобусны асуудлын гол буруутан нь хэн бэ гэдгийг Ж.Сүхбаатар сайдаас асуу
Хотын дарга Д.Сумъяабазар ногоон автобустай холбоотой асуудлаар zarig.mn, isee.mn сайтад байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Хариуцлагаас зугтаасан зүйл байхгүй. Ж.Сүхбаатар сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл өмнө нь орж ирсэн автобус дээр бас бөөн хэл ам болсон. Төсөв нь дандаа нийслэл рүү эрх шилжүүлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Наад гүйлгээ нь Сангийн яаманд хянагдаж, Ж.Сүхбаатар сайд гарын үсгээр хөдөлсөн асуудал" хэмээн тайлбарлажээ.
Мөн тэрбээр, энэ асуудлын гол буруутан нь хэн бэ гэх сэтгүүлчийн асуултад, "Энэ асуултаа Ж.Сүхбаатар сайдаас асуу. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Тендер болон ажлын хэсэгт би нөлөөлөх ямар ч боломжгүй. Тендерт орохгүй гэдгээ би анхнаасаа хэлсэн. Учир нь нийслэлийн төсөв дээр тавигдаагүй. УИХ-ын гишүүдээс эрх шилжиж орж ирсэн. Төрийн нууцад авсан зүйл байхгүй. Гэм буруутай нь тогтоогдвол би улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зугтаах шалтгаан байхгүй" гэлээ.