Б.Чойжилсүрэн: 2024 онд иргэд, аж ахуйн нэгжийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны ҮНЭ НЭМНЭ

2023 оны 10 сарын 02

Ирэх онд цахилгааны суурь үнэ нэмэгдсэн эсэх талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр "2024 оны эхний хагаст эдийн засаг болон иргэд, аж ахуйн нэгжийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны үнэ нэмэх талаар ярьж таарна.

Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний системийн байгууллагуудад 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарч байна. Гарцаагүй нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ цар тахал, Орос, Украины асуудлаас шалтгаалсан дэлхийн макро савлагааны дараа орлого тогтворжоогүй үед нэмэхээс болгоомжилж байна. Иргэдийн орлого тогтворжиж, баталгаажсаны дараа үнэ нэмэх талаар ярина гэж бодож байгаа" гэх тайлбарыг өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651343
0 эможи

keyboard_arrow_up