Зугаалж яваад сураггүй болсон иргэний эрлийг ЗОГСООЛОО

2023 оны 10 сарын 02

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид ар гэрийнхний хамт тус сумын харьяат Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.01-ний өдрийн 09:45 цагаас 17:50 цаг хүртэл Номгон багийн ‘’Дэрст булан’’ гэдэг газраас “Дурантай толгой”, “Долоон даваа” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар, ‘’Загасчны тохой’’ гэдэг газраас “Ганц байшин” гэдэг газар хүртэл усаар нийт 30 км-т завиар урсаж  зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийг зогсоосон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651336
0 эможи

keyboard_arrow_up