Богд ууланд буга иргэд рүү дайрч, ГЭМТЭЭЖЭЭ
2023 оны 10 сарын 02
Богд ууланд буга иргэд рүү дайрч, гэмтээж байна.
Өчигдөр Чингисийн хүрээний дээд даваанд мотоцикльтой залуус буганд мөргүүлжээ.
Тодруулбал, энэ тухай иргэн "Гурван цаг тэнд байсан. Цагдаа, онцгой, экологийн цагдаа руу ярьж хэлсэн ч ямар нэг шийдвэр байхгүй. Аз болж тэнд явсан машинтай энгийн иргэдээс орилж тусламж хүссэнээр машинаа мөргүүлэн байж тойрсоор байгаад эсэн мэнд гарсан." хэмээжээ.
Мөн "Байгаль хамгаалагч нь ирсэн ч ойртохгүй байсан. Учир нь нэг байгаль хамгаалагч нь буганд мөргүүлээд гэмтэж, эмнэлэгт байгаа юм билээ" гэв.
Мөн мотоцикльтэй иргэд рүү халдсан бугыг Борхүү биш болохыг байгаль хамгаалагч хэлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651321
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс