Хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Олон улсын "Ахмадын баярын өдөр"-ийг угтан Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь тэтгэвэрт гарсан 288 ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирал О.Амаржаргал "Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн ахмададуудад Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье." гэлээ.
Үүнээс гадна баярын хурлын үеэр Мэдрэлийн тасгийн ахмад бага эмч П.Оргодол, амбулаторийн ахмад ажилтан Д.Эрхэмбаяр нар "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнагдсан юм.
Эмнэлгийн үе үеийн ахмад ажилтнуудын дунд
- Монгол Улсын Ардын эмч-1,
- Монгол Улсын Хүний гавьяат эмч- 11,
- Монгол Улсын Эрүүл мэндийн гавьяат зүтгэлтэн- 4,
- Монгол Улсын Хүний гавъяат багш- 1 байдаг аж.