АНХААР: Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл ТОГТЖЭЭ

2023 оны 9 сарын 29

Arslan.mn

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цасны зузааны мэдээг танилцууллаа. Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн нутаг, Ховд, Архангай, Хөвсгөлийн баруун, Увсын зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Завханы зарим газраар 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Баян-Өлгийн Толбод 18.0 см, Сагсайд 10.0 см, Ялалтад 8.0 см, Увсын Малчинд 9.0 см, Ховдын Дунд-Ус, Хөвсгөлийн Ханхад 7.0 см, бусад нутгаар 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651301
0 эможи

Зочин
2023-09-29 14:54
Дунд ус, Ялалт ч гэх шиг. Огт дуулаагүй л юм байна. Аль сумдын нутаг юм бол доо.
keyboard_arrow_up