Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр

2014 оны 7 сарын 31

Бурхан багшийн анх номын хүрд эргүүлсэн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс зарим үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Тухайлбал, Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж буй хосгүй үнэт “Алтан ганжуур”, Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй “Сандуйн жүд” болон бусад сүм хийдэд хадгалагдаж байгаа “Доржзодов”, “Алтангэрэл”, “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судрын дээж, хувилбарыг залж, иргэдэд нээлттэй үзүүлж, сонирхуулах юм байна. Мөн өдөр сүсэгтэн олондоо зориулж ном хурах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6513
0 эможи
keyboard_arrow_up