СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Осол гарч 59 настай эрэгтэй автомашиныхаа бүхээгт хавчуулагдан, НАС БАРЖЭЭ

2023 оны 9 сарын 29

 

Дундговь аймаг, Луус сум. 2 дугаар багийн “Цагаан-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ачааны болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 17:02 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 33 км замыг туулан 17:33 цагт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан ”Мерседес бенз-AXOR1840LS” загварын зүтгүүр, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ниссан-Экстрайл" загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч Э /59 настай, эрэгтэй, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651298
0 эможи

keyboard_arrow_up