“Долоон настай хүү амиа алдсан хэрэгт 34 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэн, ЦАГДАН ХОРЬСОН“

2023 оны 9 сарын 29

Arslan.mn

Дорнод аймгийн Хэрлэн суманд долоон настай хүү есдүгээр сарын 25-ны орой 17:00 цагаас хойш сураггүй алга болсон хүү өчигдөр орой Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олдсон. Уг хэрэгт холбогдуулан талийгаач хүүгийн хойд эцэг гэх 34 настай “Б” гэгчийг шалгаж эхлээд байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Энэ хэрэг 34 настай Б гэгчийг холбогдуулан шалгаж эхлээд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 дэх зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон. Нас барсан хүүгийн алга болсон өдрөөс хойш явсан зам маршрутыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

ОБЕГ есдүгээр сарын 28-наас хүч нэмэгдүүлэн хайж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа дуусгавар болоогүй байна. Иймд олон нийтэд нарийн ширийн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651297
0 эможи

Иргэн
2023-09-29 10:45
Хүүхэдтэй бол дахин гэр бүл бүү зохио,эсвэл салахгүй гэр бүлээ хамгаалж бай,бурхан минь .
keyboard_arrow_up