Экологийн цагдаа нар “17 техник, 645 грамм АЛТ“ хураан авчээ

2023 оны 9 сарын 29


Arslan.mn

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий 9 этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоолоо.

Улмаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хурааж, хууль бусаар олборлосон зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644,8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651296
3 эможи

Зочин
2023-09-29 20:57
Тэрбумыхаа хулгайчидыг ингээчээ.хэдэн грамм алт хха хэдэн тонн алттай хулгайч нараа хэвтүүлээчээ
Зочин
2023-09-29 10:39
Муусайн новшнуудаас болж гол горхи маш ихээрээ ширгэж, тасарч бгаа байгалд нөхөж баршгүй хор хөнөөл учруулж байгаа шийтгэл нь чанга байх ёстой
keyboard_arrow_up