Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг амжилттай эхэллээ

2023 оны 9 сарын 28

Arslan.mn

"Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Иргэдэд үйл ажиллагаа, үйлчилгээгээ таниулан мэдээлэл өгөх энэхүү арга хэмжээг СХЗГ-ын дарга Б.Ууганбаяр нээж үг хэллээ.

Тэрбээр, Та бүхэндээ баярын халуун мэндийг хүргэе. Стандарт, хэмжил зүйн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, стандартын мэдээлэл, бүтээгдэхүүн, худалдаа, үйлчилгээний болон хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болох хүнсний болон ахуйн хийми, хөрс, ус, ургамлын үр зэрэгт сорилт шинжилгээ хийх үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгчдэд хүргэх чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна" хэмээн хэлээд илтгэл тавилаа.

Arslan.mn

Мөн Шадар сайд С.Амарсайхан орон нутагт ажиллаж байгаа учраас төлөөлж шадар сайдын ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, Энэ түүхт 100 жилийн ой бүтээлцсэн салбарын үе үеийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, бүх үйлчилүүлэгч та бүхэнд түүхт ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Илүү ихийг бүтээж, өргөжин тэлж, амжилттай үеийг бүтээнэ гэж итгэж байна" хэмээн хэллээ.

Өдөрлөгт тохирлын гэрчилгээтэй, аюулгүйн тэмдэгтэй төв, 21 аймгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651274
0 эможи

keyboard_arrow_up