Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэр дэвшжээ

2023 оны 9 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цахим хуудаст байршуулж, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав.

Дээрх хугацаанд хоёр иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, материалаа ирүүллээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651271
0 эможи

keyboard_arrow_up