ҮСХ: Манай улсад 100-аас дээш настай 109 иргэн байна

2023 оны 9 сарын 28

Ахмадын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийн тохиолдуулан Үндэсний Статистикийн Хорооноос зарим онцлох тоон мэдээллийг танилцууллаа. Манай улсын хэмжээнд 100-аас дээш настай 109 иргэн байна.

Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг харвал 20.7 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа аж.

Мөн 2020 онд Монгол Улсын нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байсан бол 2023 оны есдүгээр сарын 26-ны байдлаар 8.6 хувийг эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Нийт ахмад настны 40.4 хувийг эрэгтэйчүүд, 59.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.

Сонирхуулахад аравдугаар сарын 1-нд төрсөн 524 ахмад байдаг аж. 

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651263
0 эможи

keyboard_arrow_up