МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭНЭ

2023 оны 9 сарын 28

Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас маргааш /2023.09.29/ УИХ-д өргөн мэдүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг өнөөдөр /2023.09.28/ хуралдаж, төсвийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, эрх баригч намын бүлэг төсвийн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, томоохон зарчмын зөрүүтэй асуудлуудаа ярьж, саналаа нэгтгэнэ гэсэн үг.

Ирэх долоо хоногийн даваа гараг буюу аравдугаар сарын 2-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы эхэнд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай зэрэг хуулиудыг хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651252
0 эможи

keyboard_arrow_up