М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, цолыг нь хураах шийдвэрийг Ерөнхийлөгчид уламжилна

2023 оны 9 сарын 27

Энэ жилийн баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд улсын гарди М.Бадарч түрүүлж, улсын арслан цол хүртсэн. Гэвч түүний сорьцоос метенолон гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн тул тэрээр В сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгч, өөрийн биеэр хяналт тавихаар БНСУ явсан билээ. Улмаар шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь баталгаажсан юм. 

Иймд Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал гаргасан. Улмаар өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон наадмын түрүү бөх Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цолыг нь нөхөн олгохоор шийдвэрлэжээ.

Ийнхүү М.Бадарчийн шинжилгээний хариуг албан ёсоор баталгаажуулснаар, түүнд тавын даваанд өвдөг шороодсон Аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага, долоогийн даваанд унасан аймгийн арслан С.Сүхбат улсын заан, наймын даваанд унасан улсын аварга О.Хангай чимэг нэмнэ. Харин есийн даваанд унасан Улсын гарьд Ц.Бямба-Отгон улсын арслан болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651240
0 эможи

keyboard_arrow_up