М.БАДАРЧИЙН барилдах эрхийг ДӨРВӨН жилээр хасах санал гаргажээ

2023 оны 9 сарын 27

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр /2023.09.26/ хуралджээ. Уг хурлаар Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд саналаа хүргүүлсэн байна.

Өчигдөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхийн Б сорьцоос допинг илэрсэн асуудлаар мэдээлэл өгсөн билээ. 

Тэрбээр "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж цаашдаа яах талаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. 

Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна. 

Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Ямар нэгэн байдлаар шээс солих асуудал байхгүй. Хуучин хувцастаа авч орох асуудал байсан. Шинжилгээ авах процессод эргэлзэх хэрэггүй" хэмээн ярив. 

Шөвгөрсөн нэг бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнгөрсөн долоо хоногт Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651233
1 эможи

Зочин
2023-09-28 11:39
ТЭГЭЭД БАС АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД ЦОЛ АВБАЛ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛААД ХЭРЭВ ИЛЭРВЭЛ БҮХ НАСААР НЬ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСНА ГЭДЭГ ДҮРЭМТЭЙ БОЛЧИХ.
Зочин
2023-09-28 11:39
ЕР НЬ БҮТЭХГҮЙ ЮМ БАЙНА. ОДОО ЕРӨӨСӨӨ УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДЭЭ НААДМААС ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЧИЖ БАЙ. ТГД ДОПИНГ ИЛРЭЭГҮЙ БӨХЧҮҮДЭЭ Л НААДАМД БАРИЛДУУЛЖ БАЙ. АЙМГИЙН БОЛОН ТЭРНЭЭС ДООШ ЦОЛТОНГУУДЫГ ХАМРУУЛАХ ШААРДЛАГА БХГҮЙ.
Zochin
2023-09-27 16:38
Ard tumne doromjilj ulandaa gishigsen teneg yumnuudiin shiitgel bagdaad bnshdee
Зочин
2023-09-27 14:11
has has toriin naadam doromjlono zalilan hiine eruu uusgeech
Зочин
2023-09-27 11:38
Батсуурийг 11 сараар хасдаг Бадарчийг 4 жилээр хасдаг, хууль зүйн яам яагаад бөхийн шээснээр олон жил ноцолдож өмчилж байгаагаагийн шалтгаан энэ яамны мөнхийн сайдын үеэс эхлэлтэй
keyboard_arrow_up