Хятадруу оргон зугтсан иргэнийг Замын-Үүд-Эрээний боомтоор өнөөдөр хүлээж авна
2023 оны 9 сарын 26
БНХАУ-д ял эдэлж буй монгол иргэдийг шилжүүлэн авчрахаар болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлсэн билээ. Тэгвэл тус улс руу оргон зайлсан иргэнийг өнөөдөр, ял эдэлж буй зургаан иргэнээ энэ долоо хоногт шилжүүлж авах юм байна.
Энэ талаар "БНХАУ руу оргон зугтсан иргэнийг Замын-Үүд-Эрээний боомтоор 16:00 цагийн үед хүлээж авахаар хоёр талаасаа тохирсон. Тухайн хүн оргон зайлах үедээ зүс царайгаа өөрчилсөн гэх цаанаас ирсэн мэдээллүүд бий.
Харин БНХАУ-д ял эдэлж байгаа зургаан иргэнээ шилжүүлж авч байгаа. Энэ долоо хоногт Хөх хотоос онгоцоор авч ирэхээр төлөвлөсөн" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар NTV-гээр мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651221
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс