ЦЕГ: ОХУ-ын иргэн “рублээр үйлчлэхгүй“ гэж хэлсэн Монгол иргэнийг ЗОДСОН гэх хэрэг бүртгэгдээгүй

2023 оны 9 сарын 26

Arslan.mn

Твиттер хуудсанд ОХУ-ын иргэн рублээр үйлчлэхгүй гэж хэлсэн Монгол иргэнийг зодсон талаар мэдээлэл түгээд байна. Энэ талаар нэгэн иргэн өөрийн хуудсандаа жиргэсэн бөгөөд тэрээр "Найзын шавь хөгжмийн техникч залууг оросууд зодсон байх юм. Түцнээс рубльээр тамхи авах гээд хэрүүл хийцгээж байхад нь НААД МӨНГӨӨР ЧИНЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЭЭ гэсний төлөө.  Оросоо өмөөрөх байхдаа үхжийсэн троллууд нь" хэмээсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Энэ төрлийн хэрэг бүртгэгдээгүй байна." гэх мэдээллийг өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651216
1 эможи

keyboard_arrow_up