УЕПГ: Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ

2023 оны 9 сарын 26

Прокурорын байгууллагаас есдүгээр сарын 18-22-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын нийт 2,542 хэрэгт хяналт тавьсан байна.

Мөн энэ хугацаанд 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

Тухайлбал нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын цэгийн хорио цээрийн улсын байцаагч Э.Х нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Ц.Э-гээс шан харамж шаардаж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Мөн иргэн Г.Ж, Б.Ц, П.Г нар нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус ашигласан, хадгалсан гэх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг тус тус шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд: 

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128
  • Өмчлөх эрхийн эсрэг 64
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13
  • Хүний амьд явахын эсрэг зургаа
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр
  • Авлига, албан тушаалтантай холбоотой зургаан хэрэг бүртгэгджээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651209
0 эможи

keyboard_arrow_up