БНСУ-ын Гаалийн байгууллагад нэвтрүүлсэн дэвшилтэд технологи, инновацын туршлагаас суралцана
2023 оны 9 сарын 26
Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд “Гаалийн асуудлаар харилцан туслалцах тухай хэлэлцээр” байгуулсаны 30 жилийн ой энэ жил тохиож, хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын 10 дугаар уулзалт 2023 оны 9-р сарын 25-27-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын дарга Р.Отгонжаргал, БНСУ-ын гаалийн байгууллагын дарга Кү Гван Хю нар дараах чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцлоо. Үүнд:
- Хууль ёсны худалдаа хөнгөвчлөх, хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд мэдээллийг урьдчилан авч, мэдээллийн технологид суурилан дүн шинжилгээнд хийх чадавхыг нэмэгдүүлэх замаар эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх;
- Олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлыг ханган, худалдааг хөнгөвчлөхөд Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Харилцан Хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх;
- БНСУ-ын гаалийн байгууллага гаалийн үйл ажиллагаанд дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлсэн цахим, дижитал орчин бүрдүүлсэн сайн туршлагаас суралцах;
- Мөн хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын дараагийн уулзалтыг Монгол улсад ирэх 2024 онд зохион байгуулахаар боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651204
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс