УИХ : Электрон тамхийг хуульчилж, тамхины хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2023 оны 9 сарын 26
Ирэх сарын 01-ээс намрын ээлжит чуулган эхэлнэ. Энэ удаагийн намрын чуулганаар электрон тамхийг хуульчилж, тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Электрон тамхийг хуульчлах асуудлыг олон жил ярьж байгаа боловч дарагдсаар өнөөг хүрсэн билээ. Уг хуулийг ЭМЯ-наас өргөн барьж байгаа аж.
Электрон тамхины хувьд онцгой албан татварт хамрагддагүй, хуульчлагдаагүй байсан юм. Хуулийн төсөлд тусгаснаар электрон тамхинд онцгой албан татвар тогтоож, дотоод орчинд татуулахгүй байх заалтууд нэмж оруулахаар төлөвлөжээ. “Тамхины хяналтын тухай хууль” батлагдсанаас хойш нийтдээ 8 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651198
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс