СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар нойтон цас орж, ЦАСАН ШУУРГА шуурна

2023 оны 9 сарын 26

Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Тодруулбал өнөө шөнө буюу 2023.09.25-26-нд шилжих шөнө Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр -5 градусыг давж, Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтрэх юм байна. 

Иймд тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулав. Харин 27-нд баруун аймгуудын нутгаар нойтон цас орох аж. 

ЗӨВЛӨМЖ:

  • Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас сэргийлэх
  • Ургац, хадлан тэжээлээ хүйтрэлээс хамгаалах
  • Төмс, хүнсний ногоог хөлдөж, хайрагдахаас хамгаалах хучлага бэлтгэх
  • Таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих бэлтгэл хангах
  • Бага насны хүүхдээ дулаан хувцаслах

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр цасан бүрхүүл тогтсон нутгууд: 

  • Баян-Өлгийн баруун,
  • Увсын зүүн хэсэг,
  • Завханы ихэнх нутгаар 0.0-27.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 27.0 см, Хяргаст 9.0 см, Цагаанхайрханд 8.0 см, бусад нутгаар 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон байгаа аж. 

зурагЦаг уур, орчны шинжилгээний газар

Өнгөрсөн шөнө буюу 24-25-нд шилжих шөнө Увс аймгийн зүүн хэсэг, Завханы нутгаар 3-10 мм нойтон цас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан байна.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651187
0 эможи

keyboard_arrow_up