Сурагчдаас “хандив нэрээр хахууль авсан“ гэх 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламын хэргийг прокурорт шилжүүлжээ

2023 оны 9 сарын 25

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс  эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Тухайлбал, Нийслэлийн 84 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтан С.Лхагвадуламын бусдаас хахууль авсан гэх хэргийг  шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Учир нь  ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд жил гаруй хугацаа болж буй.  Тодруулбал, өнгөрсөн жилийн есдүгээр сард түүний  албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж,  гэрээс их хэмжээний мөнгө, валют илрүүлсэнийг хураан авч мөрдөн шалгаж байсан.

Улмаар ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн захирал нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан нь мөрдөн шалгалтаар тогтоогсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651167
3 эможи

Зочин
2023-10-23 21:27
Үнэн худлыг нь тогтоосоны дараа нийтэлмээр юм. Энэ хүнийг анх 84т ороход 6000 шахам хүүхэдтэй тойргийн бус маш олон хүүхдүүдтэй байсан. Өмнөх даргын үеийн олон2 тойргийн бус хүүхдийн тоог бууруулсан хүн шүү. Ажил дээрээ хар өглөөгүүр ирээд харанхуйгаар гардаг хүн байсан.
Зочин
2023-10-23 18:28
Дээрээс томилсон хүмүүстэй нь хамт шалгаачэээ
Зочин
2023-09-25 16:09
Иймэрхүү халтар авгай нар самрана шүү
Eej
2023-09-25 15:28
Ene unen balai awgai 84-iigch harinch ng samarsandaa
keyboard_arrow_up