Улаанбаатар хотын хэмжээнд 3,000 гаруй эзэнтэй нохойнд үржлийг зогсоох мэс ажилбарыг хийнэ

2023 оны 9 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн гурван дүүрэгт нохой, муурын үржил хязгаарлах ажил эхлээд байна.

Тодруулбал Сүхбаатар дүүрэгт 14 дүгээр хороо, Сэлбэ цэцэрлэгт хүрээлэнд байрлаж буй Дабль Өү Ветер компани нохой, муурын үржил хязгаарлаж байгаа бол Хан-Уул дүүрэгт 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байх Анд клиник компани хийж байгаа юм байна.

Нохой, муурын үржил хязгаарлах ажил Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 8 дугаар сард эхэлсэн. Энэ жил 2,000 гаруй нохой, муурын үржил хязгаарлах ажил хийгдэхээс Чингэлтэй дүүрэгт гэхэд 333 нохойд хийжээ.

Иргэд нохой, муураа авч очин үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх боломжтойг УБЗАА-наас мэдээллээ.

Эдгээр дүүрэгт хийж дууссаны дараа Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд үржил хязгаарлах ажлыг зохион байгуулах аж.

Улаанбаатарын хэмжээнд 48128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй бөгөөд 3,000 гаруй эзэнтэй нохойн үржлийг зогсоох мэс ажилбарыг хийх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651158
0 эможи

keyboard_arrow_up