ИРГЭН: Хүүхдүүд аав, ээж нь Солонгост байдаг гэсэн. Бичлэгийг 20 минутын дараа устгасан
Цахим орчинд бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн дүрс бичлэг гарч олны эмзэглэлийг төрүүлээд буй.
Тэгвэл тус бичлэгийг анх сошиал орчинд хийсэн иргэн "Анх бичлэгийг аав ээжид нь үзүүлье гэж бодож хийсэн. Загнахаар айгаад гүйчих байх гээд. Ямартай ч граж дээр тоглож болохгүй, өндрөөс унана гэж хэлээд буулгасан. Дараа нь тэднээс зарим зүйлийг асуусан. Бүгд л аав, ээж нь Солонгост байдаг, өвөө эмээ нь хардаг гэж хариулсан.
Хүүхдүүдээс салаад нэг цагийн дараа өөрийн хувийн Фэйсбүүк дээр богино бичлэг оруулж, хүүхдүүд нь хаана, хэнтай яваад анхаараасай гэж бодсон. Тэгж их хандалт авч, массыг самарна гэж бодоогүй. 20 минутын дараа би бичлэгийг устгасан ч нэгэнт хуулагдсан байсан. Цаад утгыг нь ойлгоосой л гэж хүссэн, өөр санаа байгаагүй" гэж бичсэн байна.