С.Ням-Эрдэнэ: Банкуудын олгож буй бүх төрлийн зээлийн шимтгэл үндэслэлтэй эсэхийг шалгана. Энэ бол эхлэл

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

ШӨХТГ-ын дарга С.Ням-эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Банкны үйл ажиллагаанд хяналт тавих манай байгууллагын ажил энэ хүрээд зогсохгүй. Энэ бол эхлэл юм. Банкуудаар олгогдож буй бүх төрлийн зээлийн шимтгэл үндэслэлтэй тогтоож байгаа эсэхэд хяналт шалгалт хийнэ.

ШӨХТГ-аас арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Улмаар үр дагаврыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс есдүгээр сарын 11-нд эцэслэн шийдвэрлэсэн билээ.

Арилжааны банкууд аравдугаар сарын 11-н хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёстой. Энэ хугацаанд арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үндэслэлгүй авсан ипотекийн зээлийн 1%-ийг иргэдэд хүчээр төлүүлэх шаардлага үүсэж байгаа. 

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх энэ хугацаанд банкууд иргэдээс авсан нэг хувийн шимтгэлээ буцаан төлсөн тохиолдол мэдээлэл байхгүй байна. Тиймээс хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахын төлөө манай байгууллага тууштай ажиллана" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651105
0 эможи

Иргэн
2023-09-22 16:04
Банкнууд их асуудалтай.олон янзын шимтгэл авдаг их хаалттай байгууллага.
С.Ням-Эрдэнэ
ШӨХТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up