ШИЛЭН: Үндсэн хуулийн цэц 128 сая төгрөгийг “ГАДААД ТОМИЛОЛТ“-д зарцуулжээ
2023 оны 9 сарын 21
Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Үндсэн хуулийн цэцийн "Шилэн данс"-ны мэдээллийг хүргэж байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэц энэ оны наймдугаар сарын байдлаар 128 сая төгрөгийг "ГАДААД ТОМИЛОЛТ"-д захиран зарцуулжээ.
Тодруулбал, 2023 онд нийт "Томилолт, зочны зардал"-д 253 сая төгрөг төсөвлөснөөс 128 сая төгрөгийг зарцуулсан байна.
Гэвч ХАВСРАЛТ-аар яг ямар томилолтод зарцуулсан талаар мэдээллийг оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, шилэн данс хөтлөлт дутуу хийгдэж байна гэсэн үг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651063
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс