Д.Амарбаясгалан: Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн

2023 оны 9 сарын 20

Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ажлын хэсэг гаргасан байна. Ажлын хэсгийг ахлахаар болсон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар надаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг энэ чиглэлд олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, Засгийн газар ямар байр сууринаас хандах чиглэлээр ажиллах юм.

Олон улсын допингийн асуудал эрхэлж байгаа байгууллага нь "WADA" гэдэг байгууллага байдаг. Харин Монголд "MONADA" гэдэг байгууллага хариуцдаг. Энэ нь өөрөө олон улсын байгууллагын дүрэм журмаар ажилладаг учир үйл ажиллагаанд нь тухайн улсын Засгийн газар оролцох нь хориотой байдаг. Гэтэл MONADA гэх байгууллага нь WADA-н өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй алдаа дутагдал байж ирсэн.

Өнгөрсөн жил олон улсын байгууллагын тавьж буй шаардлагыг биелүүлээгүй, төлбөр мөнгөө төлөөгүй гэх асуудал үүссэн учраас Засгийн газар MONADA-ын өмнөөс нэг удаа төлбөрийг нь төлсөн байдаг. Үүнд 800 орчим сая төгрөгийн асуудал үүссэн. Гэтэл гуравхан сарын дараа наймдугаар сард WADA-гаас MONADA үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас ирэх олимпод цагаан тугтай оролцох нөхцөл үүсч болзошгүй гэх бичиг ирсэн. Гэтэл энэ бичиг Засгийн газар, Олимпийн хороонд ирдэггүй.

Энэ нь улс орны аюулгүй байдалтай холбоотой буюу ҮАБЗ-ийн хэмжээнд яригдах асуудал учраас Ажлын хэсэг байгуулж судалж, яаралтай танилцуул гэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Энэ сарын 22-нд WADA-н зөвлөл хуралдаж, MONADA-н талаарх дүгнэлтээ гаргаж, цаашид ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргах юм байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
651025
3 эможи

Бхр
2023-09-21 19:42
Хулгайч нараа шиитгээч ЖДҮ нүүрсний хулгай Хөгжилн банк сднууд арай хэтрч бна да
Melice
2023-09-21 06:55
Таны уй гашуу, санхүүжилтийн санаа зоволт. Би олон зүйлийн ачаар өөрийн бизнесийг хариуцдаг. Төслүүдээ ямар ч протоколгүйгээр аюулгүй явуулах, энд би бүх зүйл тохиолдсон нь өнөөдөр аз жаргалтай байна. Таны үе тэнгийн-тулд-нөгөө талдаа зээлийн хэрэгцээний талаар дахиж бүү сандар. Би энэ мэдээг нийтэлж байна, учир нь энэ нь надад сайн зүйл хийсэн бөгөөд хэрэгцээтэй хүмүүст зориулж та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Ямар ч мэдээллийг, манай и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу!: christophewolf0@gmail.com
зочиэ
2023-09-20 16:33
тэр МАНОДА гээд завсрын завөан газрыг удирдаж байгаа хулгайч нарыг илчлээч
keyboard_arrow_up