Т.Аюурсайхан: “Нүүрсний гэх тодотголтой“ гэж онцолж цохож байгаа нь хуульд хэр нийцэж байгаа вэ?

2023 оны 9 сарын 20

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал одоо болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан "Шүүхээс ямар нэгэн байдлаар бидний хурлын зарыг тараах, мэдээлэл өгөхдөө "Нүүрсний гэх тодотголтой" гэж онцолж цохож байгаа нь хуульд хэр нийцэж байгаа вэ. Энэ нь бидний эрх ашигийг зөрчиж байгаа үйлдэл болж байна" хэмээх байр суурийг илэрхийллээ.

Харин шүүхээс "Та энэ гомдлыг өмнө нь мөн гаргаж байсан. Тиймээс шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн хэвлэлийн ажилтнууд анхааруулсан. Тиймээс энэ алдаа дахиж давтагдаагүй байх" хэмээлээ.

Урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651002
0 эможи

Irged
2023-09-20 12:35
Huuliin tsoorhoi ashiglaj hulgai hiisen bol ted shuuher yl avahgui ch hulgaich gej ard tumendee duuduulah l bolno.
keyboard_arrow_up