ШУУРХАЙ:Гадаадын хөрөнгө оруулалттай “Синьво юань“ компанийн захирал цагдаагийн алба хаагчдад “ХАХУУЛЬ“ өгөхийг ЗАВДЖЭЭ

2023 оны 9 сарын 20

Arslan.mn

Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлжээ. 

Хойшлуулшгүй ажиллагааны үед уг компаний захирал "Н.Н" гэгч нь цагдаагийн мөрдөгчдөд боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завдсан байна. 

Алба хаагчид дээрх үйлдлийг газар дээр нь баримтжуулан, хууль бус үйлдлийг нь таслан зогсоожээ.  

"H H" гэх этгээдийн авлигад өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валют зэргийг хууль, журмын хүрээнд хураан авч, хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650999
5 эможи

keyboard_arrow_up