Тэтгэвэрт гарсан шүүгчид 115 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ
Улсын дээд шүүх тэтгэвэрт гарсан шүүгчид 115 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ.
Тодруулбал, тэтгэвэрт гарсан шүүгчид 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний буюу 115,200,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг төсвийн зардлаас олгосон байна.
Улсын дээд шүүхийн шүүгчид сарын дундаж цалин нь 3.200.000 төгрөг аж.
Харин манай улсад жилд дунджаар төрийн алба хашдаг 10 мянга гаруй иргэн тэтгэвэрт гардаг гэсэн судалгаа бий.
Төрийн албан хаагчдын цалинг дунджаар 1 сая төгрөг, журмын дагуу 12-36 сарын цалинтай нь дүйцэх мөнгөн тусламжийг улсаас олгодог гэж үзээд дунджаар 24 сартай үржүүлж үзэхэд төрийн нэг албан хаагч тэтгэвэртээ суухдаа 24-30 сая төгрөгийг тусламж хэлбэрээр авдаг байна.