Дотоод хяналт, аюулгүй байдлын чиг үүрэг хариуцсан алба хаагчдын дунд “БОУЛИНГ”-ийн тэмцээн зохион байгуулагдаж байна

2023 оны 9 сарын 19

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад дотоод хяналт, аюулгүй байдлын чиг үүрэг бүхий нэгж үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, алба хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчдын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын чиг үүрэг хариуцсан алба хаагчдын дунд “Боулинг”-ийн тэмцээн зохион байгуулж байна.

Arslan.mn

Тэмцээний нээлтэд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав болон тэмцээнд оролцож буй алба хаагчид оролцсон юм.

Энэхүү “Боулинг”-ийн тэмцээнд Цагдаагийн төв байгууллага, Нийслэлийн цагдаагийн Удирдах газар, Дотоодын цэргийн штаб, албадын дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан нэгжийн 9 багийн 36 тамирчин оролцож байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650983
0 эможи

keyboard_arrow_up