Дотоод хяналт, аюулгүй байдлын чиг үүрэг хариуцсан алба хаагчдын дунд “гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулагдаж байна

2023 оны 9 сарын 18

Arslan.mnЦагдаагийн байгууллагад дотоод хяналт, аюулгүй байдлын чиг үүрэг бүхий нэгж үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, алба хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын чиг үүрэг хариуцсан алба хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулж байна.

Тэмцээн өнөөдөр /2023.09.18/ “Хүч” спорт хорооны спорт зааланд зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон бусад албаны хүмүүс, алба хаагчид оролцлоо.

Энэхүү тэмцээнд Цагдаагийн төв байгууллага, Нийслэлийн цагдаагийн Удирдах газар, Дотоодын цэргийн штаб, албадын дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан нэгжийн баг, тамирчид оролцож байгаа юм.

Нийт баг, тамирчдад амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650949
0 эможи

keyboard_arrow_up