НМЭГ-ын ажилтан иргэнийг хясан боогдуулж, хахууль авсан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

Эмээлтийн товчоон дээр өөрөө тарьсан чацарганаа зарж борлуулахаар хот руу орж ирсэн иргэнээс 1 сая төгрөг хувь дансаар авсан гэх холбогдох албаны ажилтан нь Нийслэлийн мал эмнэлгийн газар /НМЭГ/-ын ажилтан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж дуусаад Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шилжүүлжээ. 

Улмаар НМЭГ-ын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч “Х” нь “Эмээлт” захын шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн албан тушаалын тодорхойлолтод хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлэн хясан боогдуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн “Э”-аас хахууль авсан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650944
0 эможи

Зочин
2023-09-18 15:34
Шалган нэвтрүүлэхийг шантаажлах болгосон бүгдийг шалгах хэрэгтэй. Цагдаа нараас эхэлсэн.
keyboard_arrow_up