Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг ес дэх өдрөө ХАЙЖ БАЙНА

2023 оны 9 сарын 18

Малчин Т энэ сарын 09-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн “Унаганы гатлага" гэдэг газраас адуундаа явахаар гэрээсээ гараад сураггүй болж, түүнийг эрэн хайсаар байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 47 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр өглөөний 08:00 цагаас дахин эхэлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650943
0 эможи

keyboard_arrow_up